Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамж, сумын Засаг даргын 2026 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/86 дугаар захирамжаар тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдана.

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар орох Есөнбулаг сумын 18-26 насны цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан идэрчүүд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "СПОРТ заал"-нд бэлэн байна уу.

Цэрэг татлагын комиссоор орохоор ирэхдээ дараах шинжилгээг өгсөн байна. Цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан идэрчүүд 2026.04.15, 16-ны өдрүүдэд дараах шинжилгээнүүдийг өгсөн байна.

1.Зүрхний бичлэг /Нэгдсэн эмнэлэг/

2. Цээжний зураг /Нэгдсэн эмнэлэг/

3.Цусны дэлгэрэнгүй /Нэгдсэн эмнэлэг/

4. Хэвлийн чанд авиан оношилгоо /Нэгдсэн эмнэлэг/

5. Шээсний ерөнхий шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

6.БЗХӨ-ний шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

7.Элэгний В, С вирусын шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн та Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд сумын цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэх; Зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдье.

Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Үүнд:

• Иргэний үнэмлэх;

• Цэргийн үүрэгтний үнэмлэх

;• Нийгмийн даатгалын дэвтэр, байхгүй бол 3х4 харьцаатай цээж зураг, дэвтрийн үнэ ;

• Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, сургалтын төлбөр төлсөн хуулбарын хамт;

• Гадаадад сурч байгаа бол ар гэрийн төлөөлөл нь "Виз-ний хуулбар, сүүлийн штампны хуулбар" авчрах;* Эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж, ХАРИУЦЛАГАТАЙ иргэн байцгаая.

Өмнөх мэдээлэл
ЗГХЭГ-ын дарга Б.ЭНХБАЯР: Намайг сүүлдээ МОГОЙ гэж байна лээ. Би МОГОЙ ЖИЛТЭЙ хүн
Дараагийн мэдээлэл
Инженер болоод нутагтаа ирнэ – Ирээдүйг хамтдаа бүтээе! Ажил мэргэжлийн онцлогийг танилцуулах өдөрлөг амжилттай болж байна

Төстэй мэдээлэл: