Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУДЫН ЦАГИЙН ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО.

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУДЫН ЦАГИЙН ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО.

Сүүлийн үед согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж, иргэдийн амгалан тайван байдал алдагдаж иргэдээс ирсэн санал, хүсэлтийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас холбогдох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/164 дүгээр захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг шинэчлэн тогтоолоо.

 ШИНЭ ЦАГИЙН ХУВААРЬ:

 Согтууруулах ундаа худалдах:

 06:00 – 00:00

 Согтууруулах ундаагаар үйлчлэх:

 11:00 – 22:00

14:00 – 01:00

 Энэхүү шийдвэр нь:

Архидан согтуурлыг бууруулах

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах

Олон нийтийн амгалан тайван орчныг бүрдүүлэх зорилготой болно.

 Иргэн, аж ахуйн нэгж бүр хариуцлагатай байж, хууль журмыг чанд мөрдөж хамтдаа аюулгүй, амгалан орчныг бүрдүүлцгээе!

Өмнөх мэдээлэл
УИХ-ын гишүүн Б.Түвшин Завхан аймгийн Нөмрөг сумын ЕБС-г 1994 онд төгссөн төгсөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
Дараагийн мэдээлэл
Эрүүл мэндийн сайд Э.БАТШУГАР: Сүүлийн 4 хоног ЭМД-ын асуудал дээр бүтэн суулаа. Сүүлдээ EXCEL программ дээр ажилласан чинь компьютер гацсан

Төстэй мэдээлэл: