Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

2025 онд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй

Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа.  Учрыг тодруулахад, УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг батлахдаа Ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг 161.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Гэвч ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө хүссэн өргөдөл батлагдсан төсвөөс давсан аж. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан 161.9 тэрбум төгрөгийг энэ оны түвшинд бүгдийг ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулж дууссан тул төсвөөс хэтэрсэн тэтгэмжийг 2026 он гармагц олгож эхлэх юм байна.

Орон нутагт тогтвор суурьшилтай 5 болон 3 жил ажиллаж байгаа багш нарт олгодог тэтгэмжийг асуудалгүй олгож байгаа аж. Гол нь ажилласан жил нь гүйцэж, шаардлагаа хангасан багш нарт тэтгэмжийг олгож байгааг салбар яамнаас тодотголоо.

Мөн эрүүл, мэнд боловсролын салбарынханд олгодог нэмэлт цалин, урамшуулал хэвийн олгогдож байгаа аж.

Харин төрийн албан хаагчдын улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг орлогын бүрдэлтэй уялдуулан арванхоёрдугаар сарын 20-ноос хойш олгож эхэлнэ гэдэг мэдээллийг өглөө.

Өмнөх мэдээлэл
2025 онд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй
Дараагийн мэдээлэл
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдэд удс төрийн өнгө аястай зул сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Төстэй мэдээлэл: