Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН

“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН–2026” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хөрөнгө оруулалт, тогтвортой түншлэлийг хөгжүүлэх нь” уриан дор 2026 оны 3 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус чуулганд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Чуулганаар Говь-Алтай аймгийн дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбаруудын хөрөнгө оруулалтын боломж, бодлогын дэмжлэг, эрх зүйн орчныг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлгүүд өрнөв.

Мөн санхүү, худалдаа, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэл зэрэг чиглэлээр дотоод, гадаадын байгууллагуудтай хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь чуулганы онцлох үр дүн боллоо.

Энэхүү чуулган нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, итгэлцэлд суурилсан түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өмнөх мэдээлэл
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдэд удс төрийн өнгө аястай зул сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Дараагийн мэдээлэл
О.Амгаланбаатар: Монгол Улсын хөгжлийн гацаа юу ч мэдэхгүй атлаа хийрхэж, аливаа ажлыг улс төржүүлж, саад болдог хандлагаас ихээхэн шалтгаалж байна...

Төстэй мэдээлэл: