Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дагшинжавын Лхагвасүрэнгийн “Их Алтайн эгэл баатрууд” номын нээлт Мазаалай театрт ёслол төгөлдөр болж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дагшинжавын Лхагвасүрэнгийн “Их Алтайн эгэл баатрууд” номын нээлт Мазаалай театрт ёслол төгөлдөр болж байна.

Энэхүү бүтээл нь Их Алтай нутгийн жирийн атлаа бахархам амьдрал, хөдөлмөрөөрөө нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн түүх, замналыг өгүүлснээрээ онцлог юм. Зохиолч Д.Лхагвасүрэн нь уран бүтээлийн арвин туршлагатай, сэтгүүл зүй, утга зохиолын салбарт олон жил тууштай ажилласан нэгэн бөгөөд түүний туурвисан бүтээлүүд нь уншигчдын сэтгэлд гүн хүрч, бодит амьдралын үнэ цэнийг мэдрүүлдгээрээ олонд танигдсан билээ.

Түүнийг Монголын ард түмэн олон арван нийтлэл, хөрөг, баримтат болон уран сайхны бүтээлүүдээр нь сайн мэддэг. Түүний бүтээл бүрд эх орон, хүн зон, хөдөлмөрч зан чанарыг эрхэмлэсэн үзэл санаа шингэсэн байдаг ЭРЭЭН НУУР, ХОНГОР ЗУЛ... түмний хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлүүд байдаг.

Эрхэм хүмүүний алдар сууг түүний үр хүүхдүүд хань ижил нь номон суварга болгон мөнхөллөө.

“Их Алтайн эгэл баатрууд” ном нь зөвхөн намтар өгүүлэх төдий бус, эгэл жирийн хүмүүсийн амьдралаас урам зориг авч, эх орноороо бахархах сэтгэлийг түгээх ач холбогдолтой бүтээл болж байгаагаараа онцгой юм.

Өмнөх мэдээлэл
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дараагийн мэдээлэл
ШУУРХАЙ: МАН-ын Удирдах Зөвлөл С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ‼️

Төстэй мэдээлэл: