Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

ЕСӨНБУЛАГ СУМЫН РАШААНТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЕСӨНБУЛАГ СУМЫН РАШААНТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Есөнбулаг сумын Рашаант багийн Иргэдийн нийтийн хурал "Рашаант багийн төв"-д зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанд Рашаант багийн 70 гаруй иргэд оролцож төрийн байгууллагаас малчин иргэдэд хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл хүргэлээ.

Хуралдаанд аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал В.Мөнхшүр, бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхнаран, Есөнбулаг сумын мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч Б.Даваасамба, Тархвар зүйч Б.Батбилэг нар оролцлоо.

Мөн аймгийн "нийгмийн даатгалын хэлтэс"-ийн сайн дурын даатгалын байцаагч Б.Дамчийбадгар малчдад "Нийгмийн даатгалын үйлчилгээ", "Сайн дурын даатгал" түүний хамрагдалт ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Малчин иргэдэд цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийн нэмэгдүүлэх зорилгоор "Татварын үйлчилгээ", "Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар" түүний хамрагдалт, бусад татварын үйлчилгээний талаар аймгийн Татварын газрын дарга Н.Энхтуяа, Татварын хэлтсийн дарга Ц.Батцэцэг, Татварын Улсын байцаагч Т.Ойнжаргал, Наран баг хариуцсан байцаагч С.Тэгшжаргал нар иргэдэд үйлчилгээ үзүүлж сургалт зохион байгууллаа.

Мөн аймгийн Байгаль орчны газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл оролцож малчдад цаг үеийн мэдээ мэдээлэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн талаар сургалт, мэдээлэл хүргэлээ.

Тус хуралдааны үеэр малчдын ашиг орлогын эх үүсвэр болсон мал сүргийг учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, чонын тоо толгойг буурууулах зорилгоор зохион байгуулсан "Чонын ав" болзолт уралдаанд амжилттай оролцсон М.Энхжаргал, Ч.Төмөрбат нарт шагналыг нь гардууллаа.

Өмнөх мэдээлэл
‘’ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, СУУРЬ ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ #ДАРИВ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Дараагийн мэдээлэл
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Манай намд шигдсэн МАН-ын БЭТ-үүд зарчим ярьсан хүмүүсийг намнаж байна

Төстэй мэдээлэл: