Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД ЧУХАЛ ХУУЛИУДЫГ ЦАГ АЛДАХГҮЙ БАТЛАХЫГ САНУУЛЛАА

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД ЧУХАЛ ХУУЛИУДЫГ ЦАГ АЛДАХГҮЙ БАТЛАХЫГ САНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Сандагийн Бямбацогтыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, үүнээс улбаалан манай улсад учирч байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, сорилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хууль, тогтоолын төслүүдийг УИХ цаг алдалгүй хэлэлцэн батлах нь чухал байгааг хэллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангах, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, ард түмний өмнө тулгарч байгаа асуудлуудыг түргэн, шуурхай шийдвэрлэх зэрэгт онцгой анхаарахаа илэрхийллээ.

Өмнөх мэдээлэл
Ц.Төртүшиг дасгалжуулагчтай охидын баг 11 тоглолт хийж 11 хожиж Аваргын алтан медаль хүртлээ.
Дараагийн мэдээлэл
Нийслэлийн АН-ын даргаар Б.Ган-Очир сонгогдлоо

Төстэй мэдээлэл: