Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон. Тэд энэ удаагийн Азийн АШТ-ийг нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт таван меадльтайгаар өндөрлүүлэв. Мөн манай 2 тамирчин 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол манайх 3-рт эрэмлэгдэв. Харин Монгол Улсын хойно Кыргызстан, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд бичигдсэн.

Манай тамирчдаас 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль,

57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль,

55 кг-д О.Ариунзаяа,

62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд,

68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.

Үүний сацуу 59 кг-д ОУХМ Х.Болортуяа,

72 кг-ын жинд Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарч, бахдам амжилтыг дархалсан юм. Азийн АШТ-д амжилттай оролцсон нийт эмэгтэй бөхчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье!

Өмнөх мэдээлэл
Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн а

Төстэй мэдээлэл: