Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

Есөнбулаг сумын цэцэрлэг шүдний кабинеттай боллоо

ЕСӨНБУЛАГ СУМЫН 11 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ "ШҮДНИЙ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮЗЛЭГ ОНОШИЛГОО, ЭМЧЛЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ КАБИНЕТ"-ТАЙ БОЛЛОО.

Есөнбулаг сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээр Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгт хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоо, эмчлэн эрүүлжүүлэх кабинет байгууллаа.

Тус кабинетын нээлтэд Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын Захирагч Н.Золжаргал, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун болон цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.

Энэхүү хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны кабинет нь үйл ажиллагаагаа эхлүүлснээр цэцэрлэгийн удирдлага, эмч, хүүхэд эцэг эхийн харилцан зөвшилцөл, шүдний үзлэг оношилгооны дүгнэлт, гурвалсан гэрээний үндсэн дээр хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэнд, шүдний эмчилгээг бүрэн хийх боломж нөхцөл бүрдэж байгаагаараа давуу талтай юм.

0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77.4 хувьтай байгаа талаар Эрүүл мэндийн яамны 2024 оны судалгаа байдаг.

Амны хөндийн өвчлөл нь 200 орчим бие махбодын өвчнийг үүсгэх, сэдрээх, даамжруулах хүчин зүйл болдог. Иймд амны хөндийн өвчлөлийг бууруулах, шүд цооролтоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дадал зуршлыг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бүтээхэд онцгой анхаарах нь чухал арга хэмжээний нэг юм.

ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ

Өмнөх мэдээлэл
Говь-Алтай аймгийн Ардчилсан Намын даргаар Г.Чинбат улиран сонгогдлоо.
Дараагийн мэдээлэл
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Төстэй мэдээлэл: